Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Уламжлалт барилга байгууламжийн сэргээн засварлалтын технологийг дэмжих сангийн төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Соёлын яамны харъяа Соёлын өвийн үндэсний төв БНСУ-ын Уламжлалт барилга байгууламжийн сэргээн засварлалтын технологийг дэмжих сантай санамж бичиг байгуулах ажлын хүрээнд Соёлын дэд сайд М.Батбаяр тус сангийн төлөөллүүд болох сангийн захирал Ким Чанжүн, ерөнхий нарийн бичгийн дарга Ли Жо

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Уламжлалт барилга байгууламжийн сэргээн засварлалтын технологийг дэмжих сангийн төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа
Уламжлалт барилга байгууламжийн сэргээн засварлалтын технологийг дэмжих сангийн төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа. Зураг: МҮОНРТ

Соёлын дэд сайд Уламжлалт барилга байгууламжийн сэргээн засварлалтын технологийг дэмжих сангийн төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа.
Монгол Улсын Соёлын яамны харъяа Соёлын өвийн үндэсний төв БНСУ-ын Уламжлалт барилга байгууламжийн сэргээн засварлалтын технологийг дэмжих сантай санамж бичиг байгуулах ажлын хүрээнд Соёлын дэд сайд М.Батбаяр тус сангийн төлөөллүүд болох сангийн захирал Ким Чанжүн, ерөнхий нарийн бичгийн дарга Ли Жонёон, Хадгалалт хамгаалалт технологийн багийн ахлах судлаач Мүн Жонмин, Хадгалалт хамгаалалт технологийн багийн судлаач Кан Вончул болон Ли Мёнгю, Менежмент төлөвлөлтийн багийн хамтын ажиллагааны мэргэжилтэн Сон Кванён нарыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр захирал Ким Чанжүн Монгол Улсын сэргээн засварлах, хадгалалт хамгаалалтын салбарын боловсон хүчинг бэхжүүлэх, нарийн мэргэжлийн мэргэжилтнүүдийг чадавхжуулах замаар хамтын ажиллагааг хөгжүүлэхэд анхааран ажиллана гэдгээ илэрхийллээ.

Эх сурвалж: Соёлын яам

Хуваалцах