Үлээвэр хөгжимчдийг бэлтгэх сургалт зохион байгуулж байна
орон нутгийн 5 иргэн, хугацаат цэргийн 5 алба хаагчийг шалгаруулан сургалт явуулж эхэллээ.
Мэдээллийн алба

ЗХЖШ-ын Цэргийн хөгжмийн албаны Уран бүтээл эрхэлсэн офицер хошууч Б.Цэнгэлээр ахлуулсан бүрэлдэхүүн энэ сарын 15-ны өдрөөс эхлэн үлээвэр хөгжимчдийг бэлтгэх сургалтыг Зэвсэгт хүчний 338 дугаар ангид зохион байгуулж байна.
Энэхүү ажлын хүрээнд үлээвэр хөгжимчин болох, цаашид тус ангийн Үлээвэр найрал хөгжмийн бүрэлдэхүүнд ажиллах сонирхолтой орон нутгийн 5 иргэн, хугацаат цэргийн 5 алба хаагчийг шалгаруулан сургалт явуулж эхэллээ.
Сургалт энэ сарын 29-ний өдрийг хүртэлх хугацаанд хөгжмийн онол, үлээвэр хөгжмийн анхан шатны сургалт гэсэн агуулгаар хөтөлбөр, төлөвлөгөөний дагуу явагдана гэж Зэвсэгт хүчний Жанжин штабаас мэдээллээ.


















