Үлээвэр найрал хөгжимчин болох сонирхолтой цэргүүдийн дунд сонгон шалгаруулалт явууллаа
хөгжимчин болох хүсэл сонирхолтой хугацаат цэргийн алба хаагчдын дунд сонгон шалгаруулалт зохион байгууллаа.
Мэдээллийн алба

ЗХЖШ-ын Цэргийн хөгжмийн албанаас Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн үлээвэр найрал хөгжимд хөгжимчин болох хүсэл сонирхолтой хугацаат цэргийн алба хаагчдын дунд сонгон шалгаруулалт зохион байгууллаа.
Уг сонгон шалгаруулалтад амжилттай оролцсон 13 хугацаат цэргийн алба хаагчдад Үлээвэр хөгжмийн анхан шатны сургалтыг энэ сарын 3-ны өдрөөс эхлэн сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөний дагуу амжилттай зохион байгуулж эхлээд байна гэж Зэвсэгт хүчний Жанжин штабаас мэдээллээ.


















