Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Өлгий хотын агаарын бохирдлын хэмжээ өмнөх жилээс нэмэгджээ

Хүйтний улирал эхэлснээс хойш Өлгий хотод өглөө болон оройн цагуудад утаа өтгөрч, үзэгдэх орчин хязгаарлагдаж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өлгий хотын агаарын бохирдлын хэмжээ өмнөх жилээс нэмэгджээ
Өлгий хотын агаарын бохирдлын хэмжээ өмнөх жилээс нэмэгджээ. Зураг: МҮОНРТ

Хүйтний улирал эхэлснээс хойш Баян-Өлгий аймгийн Өлгий хотод өглөө болон оройн цагуудад утаа өтгөрч, үзэгдэх орчин хязгаарлагдаж байна.

Уг асуудлаар аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвийн Байгаль орчны шинжилгээний төвийн лабораторийн эрхлэгч М.Ботагөзөөс тодруулахад: "Агаарын бохирдол өмнөх жилээс нэмэгдээд байна. Тухайлбал, одоо агаарын азотын давхар ислийн хэмжээ 0,107 мг/м3, хүхэрлэг хий 0,108 мг/м3 болж өмнөх оны мөн үеийнхээс нэг пунктээр өссөн. Холбогдох стандартын дагуу азотын давхар ислийн хэмжээ 0,200 мг/м3, хүхэрлэг хийн хэмжээ 0,450 мг/м3-т хүрээгүй тохиолдолд агаарын чанар сайн гэж үздэг. Гэхдээ өнгөрөгч нэгдүгээр сард агаарын бохирдол дээрх үзүүлэлтээс хоёр удаа давсан байгаа" хэмээлээ.

Мэргэжлийн хүмүүсийн тайлбарласнаар агаарын чанар муудахад зуухны тоо нэмэгдсэн нь нөлөөлсөн аж. Тухайлбал, энэ онд аймгийн хэмжээнд ердийн галлагаатай 10-100 КВт хүртэл хүчин чадалтай зуухны тоо 1119-ээр нэмэгдэн 7439-д хүрч, өмнөх жилээс 7720 тонн илүү буюу 63224,4 тонн нүүрс хэрэглэсэн байна.

Сурвалжлагч: Ө.Нурболат

Хуваалцах