Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Улиастайн гол орчмын хог хаягдлыг цэвэрлэв

Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас иргэдийн эрүүл, таатай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд долоо хоног бүр хог хаягдлын цэвэрлэгээг тогтмол зохион байгуулж байгаа билээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Улиастайн гол орчмын хог хаягдлыг цэвэрлэв
Улиастайн гол орчмын хог хаягдлыг цэвэрлэв. Зураг: МҮОНРТ

Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас иргэдийн эрүүл, таатай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд долоо хоног бүр хог хаягдлын цэвэрлэгээг тогтмол зохион байгуулж байна. Тухайлбал, дүүргийн Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, Үндэсний батлан хамгаалах их сургуулийн Шар хад дахь хээрийн сургалтын бааз, Нийтлэг үйлчилгээний газар-3 ОНӨААТҮГ хамтран үерийн үед үүссэн болон урсаж ирсэн Улиастайн гол дагуух хур хогны цэвэрлэгээг амжилттай зохион байгууллаа.

Тус цэвэрлэгээнд дүүргийн Нийтлэг үйлчилгээний газар-1, 2, 3-ын ажилчид болон хээрийн сургалтын төвийн оюутан цэргүүд оролцож Улиастайн гол орчмын 32 тонн хог хаягдлыг цэвэрлэсэн байна хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Хуваалцах