Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Улс төрд шинэ манлайлагч” төслийн баг Монгол орон даяар ажиллаж байна

Монголын нийгэм, улс төр, эдийн засгийн салбарт цоо шинэ сэтгэлгээний манлайлал бий болгох шинэ үеийн залуусыг тодруулах “УЛС ТӨРД ШИНЭ МАНЛАЙЛАГЧ” зорилтот телевизийн төслийг UBS телевиз хэрэгжүүлж эхлээд байна.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Улс төрд шинэ манлайлагч” төслийн баг Монгол орон даяар ажиллаж байна
“Улс төрд шинэ манлайлагч” төслийн баг Монгол орон даяар ажиллаж байна. Зураг: МҮОНРТ

Монголын нийгэм, улс төр, эдийн засгийн салбарт цоо шинэ сэтгэлгээний манлайлал бий болгох шинэ үеийн залуусыг тодруулах “УЛС ТӨРД ШИНЭ МАНЛАЙЛАГЧ” зорилтот телевизийн төслийг UBS телевиз хэрэгжүүлж эхлээд байна. Төслийг EBI хүрээлэн, Liberal House бодлогын судалгааны хүрээлэнтэй хамтран орон даяар зохион байгуулж байгаа ажээ.

“Улс төрд шинэ манлайлагч” зорилтот телевизийн төслийн ажлын багууд энэ сарын наймны өдөр хөдөө орон нутгаас нэвтрүүлэг мэдээ сурвалжлага бэлтгэж эхэлсэн байна. Уран бүтээлчид дөрвөн багт хуваагдан Монгол орны төв, зүүн, баруун, өмнөд хэсгүүдэд аялан монгол залуусын хүсэл мөрөөдөл, зорилго тэмүүлэл, үзэл бодлыг хуваалцаж байгаа аж.

“Улстөрд шинэ манлайлагч” зорилтот телевизийн төсөлд Монгол Улсын 22-40 насны иргэн “НАДАД ШИЙДЭЛ БАЙНА” сэдвийн хүрээнд 500 хүртэл үгтэй эссэ бичиж, төслийн багт цахим шуудангаар эсвэл цаасан хэлбэрээр ирүүлж оролцох юм байна. Төслөөс шалгарсан шилдэг 30 оролцогч EBI хүрээлэнгээс АНУ-ын Вашингтон хотод зохион байгуулах мэргэшүүлэх хөтөлбөрт 100 хувийн тэтгэлэгтэй суралцаж, НҮБ-ын Ерөнхий Ассамблейд Монгол Улсаа төлөөлнө. Тэмцээний ялагч Harvard University-ийн манлайллын мэргэшүүлэх хөтөлбөрт суралцах ажээ.

Хуваалцах