Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

"Улс төрийн хэлмэгдүүлэлт" сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийлээ

Өнөөдөр “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр” тохиож байна.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Улс төрийн хэлмэгдүүлэлт" сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийлээ
"Улс төрийн хэлмэгдүүлэлт" сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийлээ. Зураг: МҮОНРТ

Өнөөдөр “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр” тохиож байна. Энэ өдрийг тохиолдуулан, өнөө өглөө Сонгинохайрхан уулан дахь Хэлмэгдэгсдийн булшинд цэцэг өргөж хүндэтгэл үзүүлсэн бол Үндэсний төв музейд "Улс төрийн хэлмэгдүүлэлт" сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт яг одоо болж байна. Харин 13 цагт Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалын төв хөшөөнд цэцэг өргөх юм. Эдгээр арга хэмжээнээс бэлтгэсэн дэлгэрэнгүй сурвалжлагыг дараагийн мэдээний цагуудаар хүргэх болно.

Энд тодруулж хэлэхэд, Цагаатгах ажиллагаа эхэлсэн 1939 оноос энэ оны 7-р сарын байдлаар, нийт 31 мянга 100 гаруй хүн улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн болохыг албан ёсоор тогтоож цагаатган, нэр төрийг нь сэргээгээд байгаа юм. Хэлмэгдэгсдийн нэр төрийг сэргээх, дурсгалыг мөнхжүүлэх ажил Улсын комисст болон төв, орон нутагт үргэлжлэн хийгдсээр байна.

Хуваалцах