Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Улс төрийн нөлөөнд автахгүй ажиллахыг санууллаа

Төрийн албан хаагчийн ёс зүйг эрхэмлэж, хариуцлага сахилга батыг чанд сахиулж, хариуцлага тооцохдоо хуулийн хүрээнд, шат дараалсан арга хэмжээ авч ажиллах хэрэгтэй байгааг тэмдэглэлээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Улс төрийн нөлөөнд автахгүй  ажиллахыг санууллаа
Улс төрийн нөлөөнд автахгүй ажиллахыг санууллаа. Зураг: МҮОНРТ

Шүүхийн ерөнхий зөвлөл, Тахарын ерөнхий газар, Үндэсний стастикийн хорооны дэргэд Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл шинээр байгуулагдсан. Тэдгээр Салбар зөвлөлийн дарга, нарийн бичгийн дарга нарыг Төрийн албаны зөвлөлийн дарга, гишүүд хүлээн авч уулзан, Салбар зөвлөлийн гүйцэтгэх чиг үүрэг, хууль тогтоомж, төрийн албаны стандартын хэрэгжилтийг хангаж ажиллах талаар арга зүйн зөвлөмж өгч, санал солилцлоо.

Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Цогоо уулзалт ярилцлагын эхэнд яам, агентлаг, аймаг, нийслэлд 53 салбар зөвлөл үйл ажиллагаагаа явуулж буйг дурдаад Салбар зөвлөл нь хамтын удирдлагын зарчимд тулгуурлан үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд шинээр байгуулагдсан Салбар зөвлөлүүд үйл ажиллагаагаа зөв эхлүүлж, хуулийн хүрээнд, улс төрийн нөлөөнд автахгүйгээр ажиллах шаардлагатайг тэмдэглэн хэлэв.

Түүнчлэн уулзалтын үеэр Төрийн албаны зөвлөлийн гишүүд ажлын байранд тавигдах шалгуурыг өндөр тавьж, мэргэжлийн түвшинд бэлтгэгдсэн боловсон хүчнийг шударгаар сонгон шалгаруулж авч ажиллуулах, төрийн албан хаагчдын бүрэлдэхүүн хөдөлгөөний мэдээллийг цаг тухайд нь гаргаж, төрийн албан хаагчдыг давтан сургах, хөгжүүлэхэд анхаарч ажиллахын зэрэгцээ Төрийн албан хаагчийн ёс зүйг эрхэмлэж, хариуцлага сахилга батыг чанд сахиулж, хариуцлага тооцохдоо хуулийн хүрээнд, шат дараалсан арга хэмжээ авч ажиллах хэрэгтэй байгааг тэмдэглэлээ.

Хуваалцах