Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Улсын 3-р эмнэлэг үндэсний хэмжээний мэдрэлийн мэс засал, сэргээн засахын чиглэлийн эмч, тусгай мэргэжилтнүүдийг чадавхжуулж байна

Улсын гуравдугаар төв эмнэлгээс эмнэлзүйд ажиллаж буй эмч, судлаач, сувилагч мэргэжилтнүүдийн мэдлэг, ур чадварыг сайжруулах замаар үндэсний хэмжээнд радикулопати эмгэгийн эрүүл мэндийн тусламж

ЭМ
Эрүүл мэндийн яам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Улсын 3-р эмнэлэг үндэсний хэмжээний мэдрэлийн мэс засал, сэргээн засахын чиглэлийн эмч, тусгай мэргэжилтнүүдийг чадавхжуулж байна
Улсын 3-р эмнэлэг үндэсний хэмжээний мэдрэлийн мэс засал, сэргээн засахын чиглэлийн эмч, тусгай мэргэжилтнүүдийг чадавхжуулж байна. Зураг: МҮОНРТ

Улсын гуравдугаар төв эмнэлгээс эмнэлзүйд ажиллаж буй эмч, судлаач, сувилагч мэргэжилтнүүдийн мэдлэг, ур чадварыг сайжруулах замаар үндэсний хэмжээнд радикулопати эмгэгийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор “Радикулопати: тусламж үйлчилгээний сүүлийн үеийн чиг хандлага” сэдэвт сургалтыг зохион байгуулж байна.


УГТЭ-ийн Мэдрэл, мэдрэлийн мэс заслын төв нь 2021 онд АХБ-ны хөрөнгө оруулалттайгаар нурууны дурангийн зургаан төрлийн мэс заслыг эх орондоо хийж эхэлсэн билээ.

Монгол Улсад нурууны эмгэг түүнээс шалтгаалсан хөдөлмөрийн чадвар алдалт өндөр хувийг эзэлж байгаа нь иргэдийн эрүүл мэндийн боловсрол дутмаг, урьдчилсан сэргийлэх арга хэмжээг хүртээмжгүй байгаатай холбоотой. Тиймээс эмч мэргэжилтнийг мэргэшүүлэн чадавхжуулах, олон улсын радикулопатийн тусламж үйлчилгээнд нэвтэрсэн сүүлийн чиг хандлагад суралцуулж дэлхийн жишигт нийцсэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэх нь чухал юм.


Хоёр өдөр үргэлжилж байгаа тус сургалтад үндэсний хэмжээний мэдрэл, мэдрэлийн мэс засал, сэргээн засахын чиглэлийн эмч, сувилагч, тусгай мэргэжилтэн зэрэг 250 гаруй хүн хамрагдаж байна.


Хуваалцах