Улсын аварга малчин, тариаланч, алтан төлийн эздийн шагналыг гардууллаа
Баян-Өлгий аймгаас 2018 онд улсын хошой аварга малчин 1, улсын аварга малчин 6, улсын аварга тариаланч 2, “Алтан төл”-ийн эзэд 2 тус тус тодорсон. Аваргуудын шагналыг 17 дугаар жарны
Мэдээллийн алба

Баян-Өлгий аймгаас 2018 онд улсын хошой аварга малчин 1, улсын аварга малчин 6, улсын аварга тариаланч 2, “Алтан төл”-ийн эзэд 2 тус тус тодорсон. Аваргуудын шагналыг 17 дугаар жарны "Тийн Урвуулагч" хэмээх Шороон гахай жилийн сар шинийн босгон дээр УИХ-ын гишүүн Г.Солтан, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Ж.Сауле, аймгийн ИТХ-ын дарга Д.Бауыржан, аймгийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга А.Гылымхан нар болон аймгийн ИТХ-ын төлөөлөгч, сумдын удирдлага гардуулан өглөө.
Улсын аваргуудыг танилцуулбал,
"Улсын аварга малчин"-аар:
- Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын нэгдүгээр багийн малчин Хаваны Еркебек,
- Алтай сумын нэгдүгээр багийн малчин Сураубайгийн Азат,
- Ногооннуур сумын тавдугаар багийн малчин Медеуханы Дауит,
- Сагсай сумын Холагаш багийн малчин Шитбайгийн Ертай, Дэлүүн сумын нэгдүгээр багийн малчин Даулетын Ергазы,
- Цэнгэл сумын зургадугаар багийн малчин Нацагийн Тогтоххүү,
"Улсын хошой аварга малчин"-аар:
- Баян-Өлгий аймгийн Буянт сумын хоёрдугаар багийн малчин Баянжаргалын Амаржаргал,
“Улсын аварга тариаланч”-аар:
- Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын иргэн Семейбайн Сейтжан,
- Баяннуур сумын иргэн Байнорын Салдатбек,
Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Монголын үндэсний олон нийтийн радиогийн “Таван эрдэнэ” нэвтрүүлгийн нэрэмжит “Алтан төл”-ийн эзнээр Ногооннуур сумын харьяат Мусагийн Хуанган, Алтанцөгц сумын харьяат Пайсалын Шаят нар тус тус шалгарсан юм.
Онцолж хэлэхэд, тус аймгийн Ногооннуур сумаас 32 жилийн дараа "Улсын аварга малчин", анх удаа "Улсын аварга тариаланч" төрөн гарч, "Алтан төлийн эзэн" тодорлоо.
“Улсын хошой аварга малчин"-аар шагнагдсан Буянт сумын хоёрдугаар багийн малчин Б.Амаржаргал нь мал сүргээ таван төрлөөр нь өсгөж, мал сүргийнхээ чанар, удам угсааг сайжруулж, нэг малаас авах ашиг шимээ дээшлүүлж, гурван өрхийг малжуулахад өөрийн хувь нэмрээ оруулан малтай, тогтмол орлоготой болгож 1700 гаруй толгой мал тоолуулан, 42 насандаа энэхүү эрхэм цолыг хүртлээ.
Баян-Өлгий аймгийн Алтай сумын нэгдүгээр багийн малчин Сураубайн Азат "Улсын аварга малчин"-ы шагналаа гардан авлаа.
Баян-Өлгий аймгийн Сагсай сумын Kолагаш багийн малчин Шытбайн Eртай "Улсын аварга малчин"-аар тодорлоо.


















