Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙГэр хорооллын айл өрхүүдийг цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулж эхэллээ
1/3
Улс төр

Улсын аварга тариаланчдыг шалгарууллаа

Засгийн газрын ээлжит хуралдаан 2018 оны нэгдүгээр сарын 31-ний өдөр болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргалаа. Энэ жил 9 аж ахуйн нэгжийг “Улсын аварга тариаланч хамт олон”, 21 иргэнийг “Улсын аварга тариаланч”-аар шалгарууллаа.

ЗГ
Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Улсын аварга тариаланчдыг шалгарууллаа
Улсын аварга тариаланчдыг шалгарууллаа. Зураг: МҮОНРТ

Засгийн газрын ээлжит хуралдаан 2018 оны нэгдүгээр сарын 31-ний өдөр болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргалаа. Энэ жил 9 аж ахуйн нэгжийг “Улсын аварга тариаланч хамт олон”, 21 иргэнийг “Улсын аварга тариаланч”-аар шалгарууллаа. Улсын аваргууд Билгийн тооллын хаврын тэргүүн сарын баяр-Цагаан сарын өмнө шагналаа гардах юм.


• Улсын аварга тариаланч хамт олон •


◊Булган аймаг

- Хутаг-Өндөр сумын “Ургац хангай” ХХК


◊Орхон аймаг

- Жаргалант сумын “Орхон тариа” ХХК


◊Сэлэнгэ аймаг

- Ерөө сумын “Моностойн нуруу” ХХК

- Түшиг сумын “Анхтамир” ХХК;

- Хушаат сумын “Цэгээн хуст” ХХК;

- Хушаат сумын “Элит үр” ХХК;

- Цагааннуур сумын “Ургацын хишиг” ХХК;

- Цагааннуур сумын “Товхонхан” ХХК;


◊Хөвсгөл аймаг

- Эрдэнэбулган сумын “Газар шороо” ХХК


• Улсын аварга тариаланч •


◊Баян-Өлгий аймаг

- Баяннуур сумын тариаланч Жазейны Маруа

- Сагсай сумын тариаланч Рыстаны Еркин


◊Говь-Алтай аймаг

- Халиун сумын тариаланч Мамаагийн Хайдав


◊Дархан-Уул аймаг

- Орхон сумын тариаланч Базарын Ариунболд

- Орхон сумын тариаланч Далайгийн Сүхболд


◊Дорнод аймаг

- Баянтүмэн сумын тариаланч Зэвэгийн Батхуяг


◊Завхан аймаг

- Улиастай сумын тариаланч Ядамын Банзрагч


◊Орхон аймаг

- Жаргалант сумын тариаланч Лувсансамбуугийн Ганбат

- Жаргалант сумын “Бүтлийн ундарга” ХХК-ийн механикжуулагч Дашзэгвийн Нэргүй


◊Сэлэнгэ аймаг

- Орхонтуул сумын тариаланч Батаагийн Эрдэнэтогтох

- Түшиг сумын “Бооцын тариа” ХХК-ийн механикжуулагч Даржаагийн Ганболд

- Хушаат сумын “Өгөөж Мандал-Уул” ХХК-ийн механикжуулагч Нямсүрэнгийн Жаргалбат


◊Төв аймаг

- Борнуур сумын тариаланч Юнрэнгийн Отгонбаяр


◊Увс аймаг

- Тариалан сумын тариаланч Төмөрдөөгийн Алтанхүү

- Түргэн сумын тариаланч Бямбацогтын Батхүү

- Улаангом сумын тариаланч Чангаагийн Батсуурь


◊Ховд аймаг

- Буянт сумын тариаланч Намсрайн Хандхүү

- Булган сумын тариаланч Батжавын Төмөрбаатар

- Жаргалант сумын тариаланч Шагдармаагийн Оюунжаргал

- Ховд сумын тариаланч Жумагалийн Адай


◊ Хөвсгөл аймаг

- Тариалан сумын “Хөвсгөл Алтан дуулга” ХХК-ийн механикжуулагч Ганболдын Атарсайхан нарыг шалгарууллаа.

Хуваалцах