Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Улсын байцаагчид урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж байна

“Эрүүл хүнс-эрүүл хүүхэд” сарын аяны хүрээнд хоол хүнсээр дамжих өвчин гарахаас урьдчилан сэргийлэх, бараа бүтээгдэхүүний аюулгүй байдал, ажил үйлчилгээний чанар, стандартын шаардлагыг хангуулах,

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Улсын байцаагчид урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж байна
Улсын байцаагчид урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж байна. Зураг: МҮОНРТ

“Эрүүл хүнс-эрүүл хүүхэд” сарын аяны хүрээнд хоол хүнсээр дамжих өвчин гарахаас урьдчилан сэргийлэх, бараа бүтээгдэхүүний аюулгүй байдал, ажил үйлчилгээний чанар, стандартын шаардлагыг хангуулах, үүсч болзошгүй эрсдлээс сэргийлэх зорилгоор Дундговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Хүнсний чанар стандартын хяналтын улсын байцаагч Б.Найсүрэн, Н.Болормаа, Эрүүл ахуй халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Н.Мөнгөнцэцэг, Э.Бямбасүрэн, Мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч Е.Отгонцэцэг, Мал үржил хорио цээрийн хяналтын улсын байцаагч Б.Батгэрэл нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг гарч ажиллаж байна.

Өлзий-Дундговь, Ялгуумбилэгт, Тогоогийн говь, Эожин, Тэвш есөн эрдэнэ, Номгон рашаант ХХК-ийн хүнсний дэлгүүрт хяналт шалгалт хийж хадгалалтын хугацаа дууссан, хаяг шошгын зөрчилтэй 59 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг хураан авч импортын дарснаас дээж аван шинжлүүлж байна. Мөн хүнсний дэлгүүрүүдийн ариун цэвэр, стандарт, бүтээгдэхүүний хадгалалтын горимд шаардлага тавьж зөвлөн туслах үйлчилгээ үзүүлжээ.

Хуваалцах