Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Улсын Дээд шүүхийн шүүгч, ажилтнууд Испани улсад ажиллаж байна

Испанийн Вант Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч ноён Карлос Д.Серраногийн урилгаар Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Батсүрэн тэргүүтэй төлөөлөгчид тус улсын Мадрид, Барселона хотуудад нэгдүгээр сарын 23-наас 31-ний өдрүүдэд албан ёсны ажлын айлчлал хийж байна.

Б.
Б.Батхолбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Улсын Дээд шүүхийн шүүгч, ажилтнууд Испани улсад ажиллаж байна
Улсын Дээд шүүхийн шүүгч, ажилтнууд Испани улсад ажиллаж байна. Зураг: МҮОНРТ

Испанийн Вант Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч ноён Карлос Д.Серраногийн урилгаар Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Батсүрэн тэргүүтэй төлөөлөгчид тус улсын Мадрид, Барселона хотуудад нэгдүгээр сарын 23-наас 31-ний өдрүүдэд албан ёсны ажлын айлчлал хийж байна.

Айлчлалын хүрээнд Испанийн Вант Улсын Дээд шүүхийн удирдлагуудтай уулзаж, Монголын шүүгчдийг "Шүүн таслах ажиллагааны тодорхой чиглэлүүд"-ээр мэргэшүүлэн сургах талаар санал солилцож байгаа юм. Мөн манай төлөөлөгчид Испанийн Вант Улсын Дээд шүүх, Шүүхийн Ерөнхий зөвлөл болон Барселона хот дахь шүүхийн сургуулиар зочилж үйл ажиллагаатай нь танилцах, шүүгчдийн мэргэжил, мэргэшил, туршлага судлах чиглэлээр сургалтад хамрагдаж байна.

Түүнчлэн энэ оны сүүлээр Монгол, Испанийн дээд шүүхийнхэн шүүн таслах ажиллагаа дахь хүний эрхийг хангах, шүүгчээс хууль хэрэглэх асуудлыг хөндөх, харилцан туршлага солилцох семнарийг тус улсад зохион байгуулахаар төлөвлөжээ.

Хуваалцах