Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн даргад хүндэтгэл үзүүлэв

Улсын Их Хурлын дарга М.Энхболд Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнг 50 нас хүрч буйг нь тохиолдуулан өнөөдөр (2018.12.21) авч уулзаж, хүндэтгэл үзүүлэв.

УТ
УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн даргад хүндэтгэл үзүүлэв
Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн даргад хүндэтгэл үзүүлэв. Зураг: МҮОНРТ

Улсын Их Хурлын дарга М.Энхболд Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнг 50 нас хүрч буйг нь тохиолдуулан өнөөдөр (2018.12.21) авч уулзаж, хүндэтгэл үзүүлэв.

Д.Тогтохсүрэн нь хуульч, төрийн удирдлагын менежер мэргэжилтэй, Төрийн удирдлагын магистр зэрэгтэй.

Тэрбээр 1991-1996 онд онд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Засаг даргын Тамгын газрын ажилтан, Тамгын газрын дарга, 1996-2000 онд Өвөрхангай аймгийн МАН-ын хороонд улс төрийн ажилтан, дэд дарга, 2000-2008 онд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, 2008-2016 онд Өвөрхангай аймгийн Засаг даргаар ажиллаж байгаад 2016 онд Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшин өрсөлдөж, Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсон.

Улмаар 2018 оноос Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн даргаар сонгогдон ажиллаж байгаа. Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын болон Төсвийн байнгын хорооны гишүүнээр ажилладаг.

Хуваалцах