Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал хуулийн төслөө татаж авав

Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын нэгтгэсэн төслүүдийн анхны хэлэлцүүлгээр чуулганы хуралдаан үргэлжлэв.

УТ
УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Улсын Их Хурлын гишүүн  Н.Учрал хуулийн төслөө татаж авав
Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал хуулийн төслөө татаж авав. Зураг: МҮОНРТ

Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын нэгтгэсэн төслүүдийн анхны хэлэлцүүлгээр чуулганы хуралдаан үргэлжлэв.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан асуулт асуух гишүүн гараагүй тул Улсын Их Хурлын С.Бямбацогтын гаргасан Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг суурь болгон хэлэлцэх, тогтоолыг ердийн журмаар дагаж мөрдөх зарчмын зөрүүтэй санал гаргасныг гишүүдийн олонх дэмжлээ. Мөн үүнтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүнН.Учрал Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслөө татаж авсан байна.Ингэснээр Оюуны өмч, улсын бүртгэлийн газрыг хоёр тусад нь салгаж, Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд байлгахаар болсон. Оюуны өмчийн газрыг байгуулахад улсын төсвөөс нэмэлт санхүүжилт шаардагдахгүй юм байна. Иймд уг тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох Байнгын хороонд шилжүүллээ.

Дараа ньУлсын Их Хурлын гишүүн С.Эрдэнээс 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр өргөн мэдүүлсэн Жолоочийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Уг хуулийн төсөлдЖолоочийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь заалтын “мөрдөх алба” гэсний дараах “тахар” гэснийг хасахаар тусгасан бөгөөд ингэснээрХууль тогтоомжийн тухай хуульд заасан журмын дагуу хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгана гэж төсөл санаачлагч гишүүн үзсэн байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн М.Билэгт асуулт асууж хариулт авсны дараа Жолоочийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. Иймд хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлсэн.

Хуваалцах