Улсын хэмжээнд 2000 орчим хүн орон гэргүй байна
Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 2000 орчим хүн орон гэргүй байна гэсэн статистик тоо гарчээ.
Мэдээллийн алба

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 2000 орчим хүн орон гэргүй байна гэсэн статистик тоо гарчээ.
Нийгмийн хамгааллын тусгай төвөөс сүүлийн найман жилийн хугацаанд нийт 3014 орон гэргүй иргэнийг тус төвд байрлуулан зохих үйлчилгээнд хамруулж, 634 иргэнийг бичиг баримтжуулжээ.
Тодруулбал, 1000 иргэнийг ажлын байранд зуучилж, 251 иргэнийг бие даасан амьдралд шилжүүлэн ажиллажээ.
Гэтэл энэ хугацаанд 1686 иргэн орон гэргүй болж, шинээр бүртгэгджээ.
Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Нийгмийн хамгааллын тусгай төвийн дарга Ш.Мөнхцэцэг ингэж ярилаа.
Mongolian National Radio · Улсын хэмжээнд 2000 орчим хүн орон гэргүй байна гэсэн статистик гарчээ


















