Улсын хэмжээнд 2018 онд 77.1 мянган эх амаржжээ
Улсын хэмжээнд 2018 онд 79.0 мянган хүүхэд төрсний 1465 (1.9хувь) нь гадаадад төрсөн байна. Манай улсад 77.1 мянган эх амаржиж, 77.5 мянган хүүхэд төрүүлсэн нь өмнөх оноос амаржсан эх
Мэдээллийн алба

Улсын хэмжээнд 2018 онд 79.0 мянган хүүхэд төрсний 1465 (1.9хувь) нь гадаадад төрсөн байна. Манай улсад 77.1 мянган эх амаржиж, 77.5 мянган хүүхэд төрүүлсэн нь өмнөх оноос амаржсан эх 3174 (4.3хувь)-өөр, амьд төрсөн хүүхэд 3200 (4.3хувь)-гаар нэмэгдсэн байна.
Харин 12 дугаар сард 6539 эх амаржиж, 6568 хүүхэд төрүүлсэн нь өмнөх сараас амаржсан эх 132 (2.1хувь)-оор, амьд төрсөн хүүхэд 124 (1.9хувь)-өөр нэмэгдсэн байна.
Улсын хэмжээнд нялхсын эндэгдэл 2018 онд 1037 болж, өмнөх оноос 28 (2.8хувь)-аар, тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 1310 болж, өмнөх оноос 66 (5.3хувь)-гаар нэмэгдсэн байна.
Нялхсын эндэгдэл 2018 оны 12 дугаар сард 95 болж, өмнөх сараас 19 (25.0хувь)-өөр, тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 121 болж, 21 (21.0хувь)-ээр тус тус нэмэгдсэн байна.



















