Улсын хэмжээнд 2018 оны эхний 4 сард 25140 эх амаржжээ
Улсын хэмжээнд 2018 оны эхний 4 сард 25140 эх амаржиж, 25310 хүүхэд төрүүлсэн нь өмнөх оны мөн үеэс амаржсан эх 2500 (11.0хувь)-гаар, амьд төрсөн хүүхэд 2520 (11.1 хувь)-иор тус тус нэмэгдсэн байна.
Мэдээллийн алба

Улсын хэмжээнд 2018 оны эхний 4 сард 25140 эх амаржиж, 25310 хүүхэд төрүүлсэн нь өмнөх оны мөн үеэс амаржсан эх 2500 (11.0хувь)-гаар, амьд төрсөн хүүхэд 2520 (11.1 хувь)-иор тус тус нэмэгдсэн байна. Энэ оны 4 дүгээр сард 6584 эх амаржиж, 6639 хүүхэд төрүүлсэн нь өмнөх сараас амаржсан эх 32 (0.5хувь)-оор, амьд төрсөн хүүхэд 15 (0.2хувь)-аар буурсан байна. Улсын хэмжээнд нялхсын эндэгдэл 2018 оны эхний 4 сард 370 болж, өмнөх оны мөн үеэс 11 (3.1хувь)-ээр, тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 440 болж, өмнөх оны мөн үеэс 18 (4.3хувь)-аар нэмэгдсэн байна.
Нялхсын эндэгдэл энэ оны 4 дүгээр сард 89 болж, өмнөх сараас 2 (2.2хувь)-оор, тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 108 болж, 3 (2.7хувь)-аар тус тус буурсан байна.1000 амьд төрөлтөд ногдох нялхсын эндэгдэл 2018 оны эхний 4 сард 15 болж, өмнөх оны мөн үеэс 1 хүүхдээр, тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 17 болж, өмнөх оны мөн үеэс 2 хүүхдээр буурсан байна. 1000 амьд төрөлтөд ногдох нялхсын эндэгдэл 2018 оны 4 дүгээр сард 13 болж, өмнөх оны мөн үеэс 2 хүүхдээр, харин тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 16 болж, 2 хүүхдээр буурсан байна.
Эхийн эндэгдэл 2018 оны эхний 4 сард 7 болж, өмнөх оны мөн үеэс 2 (40.0хувь)-оор нэмэгдсэн байна. Харин 100 000 амьд төрөлтөд ногдох эхийн эндэгдэл 2018 оны эхний 4 сард 28 болж, өмнөх оны мөн үеэс 6-гаар нэмэгджээ. Халдварт өвчнөөр өвчлөгчид 2018 оны эхний 4 сард 13418 болж, өмнөх оны мөн үеэс 3298 (19.7хувь)-аар буурахад гар, хөл, амны өвчнөөр өвчлөгчид 2145 (62.7хувь)-аар, салхин цэцгээр өвчлөгчид 1415 (32.3%)-аар, трихомониазаар өвчлөгчид 97 (6.0хувь)-гоор, сүрьеэгээр өвчлөгчид гонококкт халдвараар өвчлөгчид 100 (6.5хувь)-гаар, 66 (5.0хувь)-гаар буурсан нь голлон нөлөөлсөн байна.
Харин цусан суулгаар өвчлөгчид 529 (90.6хувь)-өөр, мөөгөнцрөөр өвчлөгчид 31 (5.7хувь)-ээр, тэмбүүгээр өвчлөгчид 92 (4.4хувь)-оор тус тус өсжээ.
Улаанбаатар хотод 2018 оны 4 дүгээр сард ХДХВ/ДОХ-ын 5 тохиолдол илэрч, улсын хэмжээнд бүртгэгдсэн ХДХВ/ДОХ-ын нийт тохиолдол 260 болсон байна.



















