Улсын хэмжээнд 2018 оны эхний 7 сард 44654 эх амаржжээ
Улсын хэмжээнд 2018 оны эхний 7 сард 44654 эх амаржиж, 44948 хүүхэд төрүүлсэн нь өмнөх оны мөн үеэс амаржсан эх 2677 (6.4хувь)-гоор, амьд төрсөн хүүхэд 2703 (6.4хувь)-аар нэмэгдсэн байна. Энэ оны
Мэдээллийн алба

Улсын хэмжээнд 2018 оны эхний 7 сард 44654 эх амаржиж, 44948 хүүхэд төрүүлсэн нь өмнөх оны мөн үеэс амаржсан эх 2677 (6.4хувь)-гоор, амьд төрсөн хүүхэд 2703 (6.4хувь)-аар нэмэгдсэн байна. Энэ оны 7 дугаар сард 6599 эх амаржиж, 6638 хүүхэд төрүүлсэн нь өмнөх сараас амаржсан эх 118 (1.8хувь)-аар, амьд төрсөн хүүхэд 113 (1.7хувь)-аар нэмэгдсэн байна.
Улсын хэмжээнд нялхсын эндэгдэл 2018 оны эхний 7 сард 608 болж өмнөх оны мөн үеэс 4 (0.7хувь)-өөр, тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 756 болж өмнөх оны мөн үеэс 36 (5.0хувь)-гаар нэмэгдсэн байна.
Нялхсын эндэгдэл энэ оны 7 дугаар сард 79 болж өмнөх сараас 4 (4.8хувь)-өөр, тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 107 болж, 2 (1.8 хувь)-оор тус тус буурсан байна.1000 амьд төрөлтөд ногдох нялхсын эндэгдэл 2018 оны эхний 7 сард 14 болж өмнөх оны мөн үетэй адил, тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 17 болж, өмнөх оны мөн үетэй адил байна. 1000 амьд төрөлтөд ногдох нялхсын эндэгдэл 2018 оны 7 дугаар сард 12 болж, өмнөх оны мөн үеэс 1 хүүхдээр нэмэгдсэн бол тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 16 болж, өмнөх оны мөн үеэс 2 хүүхдээр нэмэгдсэн байна.
Эхийн эндэгдэл 2018 оны эхний 7 сард 12 болж, өмнөх оны мөн үеэс 2 (20.0 хувь)-оор нэмэгдсэн байна.
Харин 100 000 амьд төрөлтөд ногдох эхийн эндэгдэл 2018 оны эхний 7 дугаар сард 27 болж, өмнөх оны мөн үеэс 3-аар нэмэгджээ. Халдварт өвчнөөр өвчлөгчид 2018 оны эхний 7 сард 24928 болж, өмнөх оны мөн үеэс 3657 (12.8 хувь)- гоор буурахад гар, хөл, амны өвчнөөр өвчлөгчид 2568 (52.6хувь)-аар, салхин цэцгээр өвчлөгчид 2336 (31.6 хувь)-гаар, вируст хепатитаар өвчлөгчид 31 (10.3 хувь)-ээр, сүрьеэгээр өвчлөгчид 168 (6.9 хувь)-аар буурсан нь голлон нөлөөлсөн байна. Харин цусан суулгаар өвчлөгчид 1471 (88.9 хувь)-ээр, гонококкт халдвараар өвчлөгчид 366 (13.9хувь)-гаар, трихомониазаар өвчлөгчид 128 (5.1 хувь)-аар, тэмбүүгээр өвчлөгчид 174 (5.1хувь)-өөр, мөөгөнцөрөөр өвчлөгчид 22 (2.7 хувь)-оор өссөн байна.

Улаанбаатар хотод 2018 оны 7 дугаар сард ХДХВ/ДОХ-ын 2 тохиолдол илэрч, улсын хэмжээнд бүртгэгдсэн ХДХВ/ДОХ-ын нийт тохиолдол 264 болсон байна.


















