Улсын хэмжээнд 370 шахам цэцэрлэгийн багш дутагдалтай байна
Улсын хэмжээнд 370 шахам цэцэрлэгийн багш дутагдалтай. Гэсэн ч 11 мянга гаруй багш сургуулийн өмнөх боловсролыг 2-5 насны хүүхдэд олгож байна.
Мэдээллийн алба

Улсын хэмжээнд 370 шахам цэцэрлэгийн багш дутагдалтай. Гэсэн ч 11 мянга гаруй багш сургуулийн өмнөх боловсролыг 2-5 насны хүүхдэд олгож байна.
Дутагдалтай орон тоог хэрхэн нөхөх, ямар ажил зохион байгуулж байгааг Боловсрол шинжлэх ухааны яамны Сургуулийн өмнөх боловсролын Хэлтсийн дарга н.Мягмараас тодрууллаа.
Mongolian National Radio · Улсын хэмжээнд цэцэрлэгийн багш дутагдалтай байна
Жил бүр 75-80 мянган хүүхэд шинээр мэндэлдэг. Эдгээр багачуудын 70 шахам хувь цэцэрлэгт хүмүүждэг. Энэ их өсөлтийг дагасан багшийн орон тоог нэмэх бодлого барина. Боловсролын багц хуулийн хүрээнд заавал туслах багштай байхаар тусгасан хуулийн хэрэгжилтийг хангуулж ажиллана гэж Боловсрол шинжлэх ухааны яамны Сургуулийн өмнөх боловсролын Хэлтсийн дарга н.Мягмар тодотголоо.


















