Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Улсын хэмжээнд 420.5 га талбайн шарилж цэвэрлэлээ

Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2023 оны наймдугаар сарын 1-ний өдрийн А/270 дугаар “Ялын үр нөлөөг дээшлүүлэх зарим арга хэмжээний тухай” тушаалын дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хорих ял эдэлж байгаа хоригдлууд,

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Улсын хэмжээнд 420.5 га талбайн шарилж цэвэрлэлээ
Улсын хэмжээнд 420.5 га талбайн шарилж цэвэрлэлээ. Зураг: МҮОНРТ

Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2023 оны наймдугаар сарын 1-ний өдрийн А/270 дугаар “Ялын үр нөлөөг дээшлүүлэх зарим арга хэмжээний тухай” тушаалын дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хорих ял эдэлж байгаа хоригдлууд, нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн этгээдүүдээр нийтийн эзэмшлийн талбайн шарилжийг устгах ажлыг нэг сарын хугацаанд улсын хэмжээнд амжилттай зохион байгууллаа.

Энэ хүрээнд иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, харшлаас урьдчилан сэргийлэх, хүүхдийн эрүүл аюулгүй орчинд сурч боловсрох нөхцөлийг бүрдүүлэх, хүүхдийн эрхийг хангах зорилгоор нийтийн эзэмшлийн болон нийслэлийн 6 дүүргийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг орчмын нийт 420.5 га талбайн шарилжийг цэвэрлэв.

Шарилж цэвэрлэх ажилд нийт 446 хоригдол, баривчлагдсан болон нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн этгээдийг оролцууллаа гэж Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэдээллээ.

Хуваалцах