Улсын хэмжээнд 468 объектод гал гарчээ
Улсын хэмжээнд 468 удаагийн объектын гал түймэр гарч, 1.9 тэрбум төгрөгийн хохирол учирч, гал түймэрт өртсөн 10 хүн нас барж,
Мэдээллийн алба

Улсын хэмжээнд 468 удаагийн объектын гал түймэр гарч, 1.9 тэрбум төгрөгийн хохирол учирч, гал түймэрт өртсөн 10 хүн нас барж, таван хүн түлэгдэж гэмтэн, 202 гэр орон сууц, 27 байшин барилга, 46 машин техник шатсан талаар нийслэлийн ОБЕГ-аас мэдээллээ.
Түүнчлэн гал түймрийн аюулаас 73 хүний амь бие, төр, байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн 5.3 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг хамгаалсан байна.


















