Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Улсын хэмжээнд мал эмнэлгийн үйлчилгээний нэгжид 1360 малын эмч ажиллаж байна

Хуралд оролцож буй аймаг, нийслэлийн 800 гаруй малын эмч, мал зүйчдэд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун мэндчилгээ дэвшүүлж, үг хэллээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Улсын хэмжээнд мал эмнэлгийн үйлчилгээний нэгжид 1360 малын эмч ажиллаж байна
Улсын хэмжээнд мал эмнэлгийн үйлчилгээний нэгжид 1360 малын эмч ажиллаж байна. Зураг: МҮОНРТ

Мал эмнэлэг, үржлийн алба үүсэж хөгжсөний 100 жилийн ойн хурал Төрийн ордонд болж байна.

Хуралд оролцож буй аймаг, нийслэлийн 800 гаруй малын эмч, мал зүйчдэд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун мэндчилгээ дэвшүүлж, үг хэллээ.

Улсын хэмжээнд мал эмнэлгийн үйлчилгээний нэгжид 1360 малын эмч ажиллаж, жилд дунджаар давхардсан тоогоор 189 сая толгой малд мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээ хэрэгжүүлж, давхардсан тоогоор 500 гаруй мянган иргэний мал, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг аюулгүй байдлыг баталгаажуулж зах зээлд нэвтрүүлж байна.

Эх сурвалж: ХХААХҮЯ

Хуваалцах