Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Улсын хэмжээнд отрын нөөц бэлчээр нийт бэлчээрийн 0.6 хувийг эзэлж байна

УИХ-ын чуулганаар хэлэлцэж байгаа Бэлчээрийн тухай хуулиар отрын нөөц бэлчээрийг аймаг дундын, сум дундын, сумын отрын нөөц бэлчээр гэж 3 ангилахаар тусгасан.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Улсын хэмжээнд отрын нөөц бэлчээр нийт бэлчээрийн 0.6 хувийг эзэлж байна
Улсын хэмжээнд отрын нөөц бэлчээр нийт бэлчээрийн 0.6 хувийг эзэлж байна. Зураг: МҮОНРТ

УИХ-ын чуулганаар хэлэлцэж байгаа Бэлчээрийн тухай хуулиар отрын нөөц бэлчээрийг аймаг дундын, сум дундын, сумын отрын нөөц бэлчээр гэж 3 ангилахаар тусгасан.

Бэлчээрийн төлөвлөгөөг аймгийн болон сумдын Засаг дарга нар гаргаж иргэдтэй гэрээ байгуулна. Мөн отор нүүдэл хийж байгаа малчдад дамжин өнгөрөх бэлчээрийг зааж өгснөөр оторчдын дунд үүсдэг маргаан арилна гэж Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын дарга н.Энхманлай онцоллоо.

Mongolian National Radio · Улсын хэмжээнд отрын нөөц бэлчээр нийт бэлчээрийн 0.6 хувийг эзэлж байна

Түүнчлэн улсын хэмжээнд отрын нөөц бэлчээр нийт бэлчээрийн 0.6 хувийг эзэлж байна. Цаашид энэ тоог 10 хувьд хүргэх зорилт тавьсан гэж тэрбээр хэллээ.

Хуваалцах