Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Улсын хэмжээнд сонгуулийн ирц 23.3 хувьтай байна

Зарим аймаг, сумдад бороо ихтэй, цаг агаарын нөхцөл байдал хүнд байгаа учраас мэдээлэл авахад хүндрэлтэй байна гэж Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн хэллээ.

С2
Сонгууль 2016

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Улсын хэмжээнд сонгуулийн ирц 23.3 хувьтай байна
Улсын хэмжээнд сонгуулийн ирц 23.3 хувьтай байна. Зураг: МҮОНРТ

2016 оны УИХ-ын болон аймаг, нийслэлийн сонгуулийн санал хураалт эхэлснээс хойш 5 цаг өнгөрч байна. Дөнгөж сая Сонгуулийн ерөнхий хорооноос санал хураалтын явцын талаар мэдээллээ.

12:00 цагийн байдлаар улсын хэмжээнд нийт сонгогчдын 23.3 хувь нь саналаа өгчээ. Харин нийслэлийн хэмжээнд нийт сонгогчдын 18.3 хувь нь саналаа өгсөн байна. Улсын хэмжээнд сонгогчдын ирц хамгийн өндөр байгаа аймаг нь Сэлэнгэ бөгөөд нийт иргэдийн 40 хувь нь саналаа өгчээ.

Үүнээс гадна өчигдөр оройны байдлаар буюу урьдчилсан мэдээгээр улсын хэмжээнд нийт 25.688 хүн зөөврийн битүүмжилсэн хайрцгаар саналаа өгсөн байна. Зарим аймаг, сумдад бороо ихтэй, цаг агаарын нөхцөл байдал хүнд байгаа учраас мэдээлэл авахад хүндрэлтэй байна гэж Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн хэллээ.

Нэмж мэдээлэхэд, энэ удаагийн сонгуульд 12 нам, гурван эвсэл оролцож байна. Нийтдээ 2786 нэр дэвшигч сонгуульд өрсөлдөж байгаагаас 496 нь УИХ-д, бусад нь аймаг, нийслэлийн ИТХ-д нэр дэвшсэн юм.

Хуваалцах