Улсын хэмжээнд тарьц суулгацын нөөц 56.2 сая байна
Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Ойн газраас “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн болон ойн хөнөөлт хортон шавж устгах ажилтай холбоотой асуудлаар мэдээлэл өглөө.
Мэдээллийн алба

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Ойн газраас “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн болон ойн хөнөөлт хортон шавж устгах ажилтай холбоотой асуудлаар мэдээлэл өглөө.
Өнгөрсөн дөрөвдүгээр сараас бүх нийтээрээ мод тарих аяныг орон даяар өрнүүлсэн. Аяны явцад нийслэлийн 8 байршилд нийт 198.000 гаруй мод, бут, сөөгийг шинээр тарьсан бол улсын хэмжээнд 2.6 сая модыг шинээр тарьжээ.
Өнөөдрийн байдлаар тарьц суулгацын нөөц улсын хэмжээнд 56.2 сая байгаа бол үрийн нөөц 12.2 тонн байна гэсэн дүн мэдээ гарчээ.
Ойн газрын ахлах мэргэжилтэн н.Алтансүхийн ярианд анхаарлаа хандуулъя.
Mongolian National Radio · Улсын хэмжээнд тарьц суулгацын нөөц 56.2 сая байна
Түүнчлэн өнгөрсөн онд ойн хөнөөлт хортон шавжийн голомттой талбай 729 мянган га байсан. Тиймээс энэ онд ойн хортон хөнөөлт шавжтай тэмцэх ажлыг 185 мянган га талбайд хэрэгжүүлэхээр болжээ.


















