Улсын хэмжээнд томуу, томуу төст өвчний дэгдэлт улбар шар түвшинд хүрчээ
Одоогийн байдлаар амбулаториор үйлчлүүлж байгаа иргэдийн 13 хувь нь томуу, томуу төст өвчнөөр оношлуулж байна.
Мэдээллийн алба

Улсын хэмжээнд томуу, томуу төст өвчний дэгдэлт алаг цоог буюу улбар шар түвшинд хүрчээ.
Одоогийн байдлаар амбулаториор үйлчлүүлж байгаа иргэдийн 13 хувь нь томуу, томуу төст өвчнөөр оношлуулж байна. Энэ нь өнгөрсөн 7 хоногтой харьцуулахад 3 дахин өссөн үзүүлэлт юм.
Одоогоор томуугийн В, А H1N1 вирус давамгайлж байна гэж Халдварт өвчин судлалын Үндэсний төвийн дэд захирал Ж.Байгальмаа ярилаа.
Mongolian National Radio · Улсын хэмжээнд томуу, томуу төст өвчний дэгдэлт улбар шар түвшинд хүрчээ
Томуу, томуу төст өвчний тохиолдол сүүлийн 3 долоо хоногт тасралтгүй нэмэгдэж байна. Ялангуяа 15 хүртэлх насны хүүхдүүд хүндээр өвдөж байна.
Иймээс эцэг, эхчүүд хүүхдийнхээ дархлааг дэмжих, шаардлагагүй бол олон нийтийн газар хүүхдээ авч явахгүй байхыг зөвөллөө.


















