Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Улсын хилээр гаргахыг хориглосон ч 87 кг байгалийн чулуу гаргахыг завджээ

Гаалийн байгууллага есдүгээр сарын 16-наас энэ сарын 02-ныг хүртэл 67 зөрчил илрүүлсэн байна. Үүнээс хялбаршуулсан журмаар 56 зөрчил, Зөрчлийн хэрэг бүртгэлтийн 9 удаагийн ажиллагаа явуулж, Гэмт хэргийн шинжтэй 2 зөрчил илрүүлж улмаар 56,1 сая төгрөгний торгууль ногдуулжээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Улсын хилээр гаргахыг хориглосон ч 87 кг байгалийн чулуу гаргахыг завджээ
Улсын хилээр гаргахыг хориглосон ч 87 кг байгалийн чулуу гаргахыг завджээ. Зураг: МҮОНРТ

Гаалийн байгууллага есдүгээр сарын 16-наас энэ сарын 02-ныг хүртэл 67 зөрчил илрүүлсэн байна. Үүнээс хялбаршуулсан журмаар 56 зөрчил, Зөрчлийн хэрэг бүртгэлтийн 9 удаагийн ажиллагаа явуулж, Гэмт хэргийн шинжтэй 2 зөрчил илрүүлж улмаар 56,1 сая төгрөгний торгууль ногдуулжээ.Энэ хугацаанд таван удаагийн үйлдлээр 87,33 кг байгалийн чулуу, мөн 5 удаагийн үйлдлээр 320кг хаягдал хар төмөр, ширэм, тарифын бус хязгаарлалт тогтоосон эм, эмийн зүйл /Панаксадиол тариа, янгчунсамнок, Alendronate Capsules/-ийг гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүлж, Зөрчлийн тухай хуулийн дагуу шийдвэрлэж хариуцлага тооцсон байна.Улсын хилээр эм, эмийн зүйлс, байгалийн чулуу нэвтрүүлэхэд тарифийн хязгаарлалттай, харин хаягдал төмөр Улсын их хурлын 2005 оны 46-р тогтоолоор улсын хилээр гаргахыг хориглосон болохыг хилээр нэвтэрч буй зорчигчдод анхааруулж байна гэж Гаалийн ерөнхий газраас мэдээлэв.

Хуваалцах