Улсын нэгдсэн төсвийн нийт орлого өмнөх оны мөн үеэс 15.3 хувиар өсжээ
Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ 2022 оны эхний 10 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 14.1 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.9 (15.3%) их наяд төгрөг, тэнцвэржүүлсэн орлого тусламжийн хэмжээ 13.0 их наяд төгрөг болж 2.3 (21.7%) их наяд төгрөгөөр тус тус өссөн байна
Мэдээллийн алба


Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсын 2022 оны эхний 10 сарын нийгэм, эдийн засгийн статистик үзүүлэлтүүдийг танилцууллаа. Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ 2022 оны эхний 10 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 14.1 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.9 (15.3%) их наяд төгрөг, тэнцвэржүүлсэн орлого тусламжийн хэмжээ 13.0 их наяд төгрөг болж 2.3 (21.7%) их наяд төгрөгөөр тус тус өссөн байна.Төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн хэмжээ 13 их наяд төгрөг хүрч, өмнөх оны мөн үеэс 2.3 их наяд төгрөгөөр нэмэгдэж, тэнцэл 1.0 их наяд төгрөгийн алдагдалтай гарав. Төсвийн орлого өмнөх оны мөн үеэс нэмэгдэхэд НӨАТ 853 тэрбум төгрөг, бусад төрлийн татвар, төлбөр хураамжийн орлого 1.2 тэрбум төгрөгөөр өссөн нь голлох нөлөө үзүүлжээ гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.


















