Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Улсын онцгой комисс сэрэмжлүүлж байна

Тэрэлж орчмоор усны түвшин өмнөх 16:00 цагаас хойш огцом 30 см нэмэгдэн хүчтэй үерлэж, үерийн аюултай түвшинг 30 см даваад байна. Туул-Улаанбаатар харуулаар өмнөх 16:00 цагаас хойш усны түвшин 3 см нэмэгдсэн бөгөөд мөн үерийн түвшинг 50 см давж үерийн аюултай тү

ЗГ
Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Улсын онцгой комисс сэрэмжлүүлж байна
Улсын онцгой комисс сэрэмжлүүлж байна. Зураг: МҮОНРТ

2023 оны 07 сарын 06-ны 20:00 цагийн байдлаар Улаанбаатар хот орчмын голуудын үерийн байдал Сэлбэ голын дагууд үерийн аюултай түвшинг 10-20 см давсан байдалтай, 16:00 цагийн ажиглалтаас хойш түвшин нэмэгдээгүй байна.

Тэрэлж орчмоор усны түвшин өмнөх 16:00 цагаас хойш огцом 30 см нэмэгдэн хүчтэй үерлэж, үерийн аюултай түвшинг 30 см даваад байна. Туул-Улаанбаатар харуулаар өмнөх 16:00 цагаас хойш усны түвшин 3 см нэмэгдсэн бөгөөд мөн үерийн түвшинг 50 см давж үерийн аюултай түвшинд (260 см) хүрэхэд 5 см үлдээд байна. Тэрэлж-Тэрэлж харуулын мэдээгээр хийсэн прогнозоор маргааш Туул-Улаанбаатарт усны түвшин 270 см хүрч, үерийн аюултай түвшинг 10 см давах төлөвтэй байна. Тэрэлж-Туул-Улаанбаатар харуулын хооронд үерийн урсах хугацаа буюу прогнозын урьдчилгааны хугацаа 1 хоног буюу 24 цаг орчим.Иймд яаралтай зарим урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллаж байна.1. Туул голын дагуу урсгалын дээд чиглэлд эргүүлүүд гаргах,2. Туул гол дагуух үерийн хамгаалалтын далангийн нөхцөл байдлыг шалгаж, хальж болзошгүй цэг, хэсгийг тогтоон, зураглаж, хамгаалж, бэхлэх, өндөрлөх арга хэмжээнд бэлдэх бусад эрсдлийг тооцоолж бэлдэх3. Нүүлгэн шилжүүлэлтийн арга хэмжээ төлөвлөх

Хуваалцах