Улсын Онцгой комиссын хуралдаанаас холбогдох албаны хүмүүст тодорхой үүрэг чиглэл өглөө
Завхан аймагт үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Улсын Онцгой комисс шуурхай хуралдаж, Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин холбогдох албаны хүмүүст үүрэг чиглэл өглөө.
Мэдээллийн алба

Завхан аймагт үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Улсын Онцгой комисс шуурхай хуралдаж, Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин холбогдох албаны хүмүүст үүрэг чиглэл өглөө.Тухайлбал, УОК-ын орлогч дарга, Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадралд,-Завхан аймгийн Отгон сумын Отгонтэнгэр ууланд 2017 оны 10 дугаар сарын 21-ний өдөр авиралт хийгээд буцах замдаа цасан нурангид өртөж, сураггүй болсон 17 иргэнийг эрэн хайх, аврах ажиллагааг газар дээр нь зохион байгуулж үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангах, нэрвэгдэгсдэд тусламж үзүүлэх, тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх, удирдлагыг нэг цэгт төвлөрүүлж ажиллах-Эрэн хайх, аврах ажиллагаанд дайчлагдан ажиллаж байгаа алба хаагчид, иргэдийн амь нас, аюулгүй байдлыг сайтар хангаж, тэдний байрлах байр, хоол хүнс, дулаан хувцас, багаж хэрэгслийн хангалтыг төвлөрүүлж, осол эндэгдэлгүй ажиллахад анхаарах,Эрүүл мэндийн сайд, УОК-ын гишүүн Д.Сарангэрэлд,-Яаралтай эмнэлгийн тусламжийн багийг шуурхай албаны автомашин, эм, эмнэлгийн хэрэгсэл зэрэг хэрэгцээт зүйлсээр бүрэн хангаж ажиллуулах;Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, Улсын онцгой комиссын гишүүн, дэслэгч генерал Д.Даваад,– Эрэн хайх, аврах ажиллагаанд Зэвсэгт хүчний жанжин штабын анги, салбар, техник, хүч хэрэгслийг шаардлагатай тохиолдолд дайчлан оролцуулж, бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах;Завхан аймгийн Засаг дарга, Онцгой комиссын дарга Д.Батсайханд,-Эрэн хайх, аврах ажиллагаанд дайчлагдан ажиллаж байгаа алба хаагчид, иргэдийг түр орон байр, майхан, хоол хүнс, холбооны хэрэгсэл, дулаан хувцас, машин, техникээр хангаж, сэтгэлзүйч эмчийг ажиллуулах;-Завхан аймгийн Онцгой комиссыг хуралдуулж, шаардлагатай бусад арга хэмжээг авч ажиллах;Харилцаа холбоо, мэдээлэл технологийн газрын дарга, Улсын онцгой комиссын гишүүн Б.Чинбатад,-Үүрэн телефоны оператор “Юнител” ХХК-иас сүлжээ үүсгэгч төхөөрөмжийг яаралтай гаргуулж, эрлийн ажиллагаанд ашиглахад дэмжлэг үзүүлэх;Улсын онцгой комиссын Нарийн бичгийн дарга, хурандаа М.Энх-Амарт,-Үүссэн нөхцөл байдлын талаархи мэдээллийг Улсын онцгой комиссын ажлын албанд нэгтгэн, холбогдох байгууллага, эрх бүхий албан тушаалтанг шаардлагатай мэдээллээр тухай бүр хангаж ажиллах;-Завхан аймгийн Онцгой комисс болон мэргэжлийн байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулан зохицуулж, Улсын онцгой комиссоос гарах шийдвэрийн төслийг танилцуулах;-Улсын онцгой комиссын Шуурхай бүлгийн болон уг арга хэмжээнд дайчлагдан ажилласан алба хаагчдын томилолт, бусад зардлыг нэгтгэн хянаж, Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлүүлэх;Цагдаагийн ерөнхий газрын дарга, Улсын онцгой комиссын гишүүн, цагдаагийн хүрандаа З.Энхтөрд-Осол болсон газрыг хамгаалалтанд авч, хэв журам сахиулан, шүүх шинжилгээний үйл ажиллагааг сайтар зохион байгуулах гэсэн үүрэг чиглэл өглөө гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


















