Улсын онцгой комиссын Мэргэжлийн баг Мандал суманд ажиллана
2023 оны долоодугаар сарын 8-ны 10:50 минутад Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Хараа голын том гүүрэнд хазайлт үүссэн дуудлага мэдээллийг авч Аймгийн Онцгой комиссын дарга Н.Лхагвадорж СОК-ын гишүүдтэй газар дээр очин нөхцөл байдалтай танилцжээ.
Мэдээллийн алба

Мандал суманд үүссэн нөхцөл байдлыг Монгол Улсын Шадар сайдад танилцуулсан байна. Улсын Онцгой комиссоос Мэргэжлийн баг очиж Мандал суманд ажиллахаар болжээ.
Яг одоо Баруунхараа-Зүүнхараа хоорондын замыг засварлаж, иргэдийн зөрчих хөдөлгөөнийг саадгүй болгохоор ажиллаж байна.