Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт оруулах асуудлыг Засгийн газар дэмжлээ

Төлбөр авагч иргэн, бизнесийн байгууллагын хувьд зөрчигдсөн эрхээ сэргээх, алдсан хөрөнгөө түргэн хугацаанд буцаан гаргуулан авах ажиллагааг хэрэгжүүлэхэд саад учруулж буй нэг шалтгаан бол төлбөр төлөгчийн зүгээс зөвхөн төлбөр төлөлтийг хойшлуулах зорилгоор шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны бүхий л ш

Ж.
Ж.Мядагбадам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт оруулах асуудлыг  Засгийн газар дэмжлээ
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт оруулах асуудлыг Засгийн газар дэмжлээ. Зураг: МҮОНРТ

Төлбөр авагч иргэн, бизнесийн байгууллагын хувьд зөрчигдсөн эрхээ сэргээх, алдсан хөрөнгөө түргэн хугацаанд буцаан гаргуулан авах ажиллагааг хэрэгжүүлэхэд саад учруулж буй нэг шалтгаан бол төлбөр төлөгчийн зүгээс зөвхөн төлбөр төлөлтийг хойшлуулах зорилгоор шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны бүхий л шатанд үндэслэлгүйгээр гомдол гаргаж буй явдал юм. Үүний улмаас шийдвэр гүйцэтгэх ажиллагааг богино хугацаанд хэрэгжүүлэх боломж хязгаарлагддаг, төрийн байгууллагаас гарах ажиллагааны зардал нэмэгддэг байна.

Иймд Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой шүүхэд гаргах гомдолд тэмдэгтийн хураамж төлүүлэхээр тусгалаа. Ингэснээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай гомдлын тоо буурч, төсөвт улсын тэмдэгтийн хураамжийн орлого төвлөрөх, төлбөр барагдуулах ажиллагаа түргэн шуурхай хэрэгжинэ. Эдийн засаг, бизнесийн үйл ажиллагаанд хөрөнгийн урсгал, эрэлт нэмэгдэх ач холбогдолтой гэж үзэж байна.

Түлхүүр үг:Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина
Хуваалцах