Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Чөлөөт цаг

Улсын төсөвт 227 тэрбум төгрөг төвлөрүүлнэ

Газрын тосны хайгуулын 22 талбайд бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулжээ. Үүнээс гурван талбайд олборлолт, 18 талбайд хайгуулын ажил хийгдэж байна. Нэг талбайн гэрээ өнгөрсөн сарын сүүлчээр дуусгавар болжээ. Шинээр зургаан талбайд бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулах, хоёр талбай сонгон шалгаруулалтын

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Улсын төсөвт 227 тэрбум төгрөг төвлөрүүлнэ
Улсын төсөвт 227 тэрбум төгрөг төвлөрүүлнэ. Зураг: МҮОНРТ

Газрын тосны хайгуулын 22 талбайд бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулжээ. Үүнээс гурван талбайд олборлолт, 18 талбайд хайгуулын ажил хийгдэж байна. Нэг талбайн гэрээ өнгөрсөн сарын сүүлчээр дуусгавар болжээ. Шинээр зургаан талбайд бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулах, хоёр талбай сонгон шалгаруулалтын шатандаа явж байгаа юм байна. Мөн нэг талбай нээлттэй байгаа аж.

Урьдчилсан байдлаар энэ онд хайгуул, олборлолтын үйл ажиллагаанд 650 гаруй сая ам.долларын хөрөнгө оруулалт хийх, 782 мянган тонн түүхий тос олборлох, улсын төсөвт 227 тэрбум төгрөг төвлөрүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна.

Түлхүүр үг:Газрын тос
Хуваалцах