Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Умайн хүзүүний хорт хавдрыг эмчлэх боломжтой

Умайн хүзүүний хорт хавдар нь дэлхийд эмэгтэйчүүдэд хамгийн түгээмэл тохиолддог хорт хавдрын 4-т ордог.

ЭМ
Эрүүл мэндийн яам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Умайн хүзүүний хорт хавдрыг эмчлэх боломжтой
Умайн хүзүүний хорт хавдрыг эмчлэх боломжтой. Зураг: МҮОНРТ

Умайн хүзүүний хорт хавдар нь дэлхийд эмэгтэйчүүдэд хамгийн түгээмэл тохиолддог хорт хавдрын 4-т ордог.

Дэлхийд жил бүр 300.000 гаруй эмэгтэй умайн хүзүүний хорт хавдрын улмаас нас барж байна.

Умайн хүзүүний хавдрын үед дараах шинж тэмдэг илэрч болохоос гадна шинж тэмдэггүй далд хэлбэрээр явагдаж болно.

30, 33, 36, 39, 42, 45, 48, 51, 54, 57, 60 насны эмэгтэй та харьяа эрүүл мэндийн төвд хандаж умайн хүзүүний хавдар илрүүлэх үзлэг, шинжилгээнд хамрагдаарай.

Шинжилгээ өгөхөд юуг анхаарах хэрэгтэй вэ

-Сарын тэмдэг ирж байх үед аль болох тест өгөхгүй байх

-Шинжилгээ өгөхөөс 48 цагийн өмнө шүршүүрт орохгүй байх

-Шинжилгээ өгөхөөс 48 цагийн өмнө бэлгийн харьцаанд ороогүй байх

-Шинжилгээ өгөхөөс 48 цагийн өмнө тампон, жирэмснээс сэргийлэх эм мөн эмэгтэйчүүдийн угаалгын шингэн, лаа зэргийг хэрэглээгүй байх.

Хуваалцах