Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Умайн лейомиомийн оношилгоо эмчилгээний дэвшилтэт аргууд" хурал болж байна

Умайн лейомеиом нь эмэгтэйчүүдийн дунд олонтоо тохиолддог, эмэгтэйчүүдийн эрүүл мэнд, нөхөн үржихүй, амьдралын чанарт сөрөг нөлөө үзүүлдэг өвчин юм.

ЭМ
Эрүүл мэндийн яам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Умайн лейомиомийн оношилгоо эмчилгээний дэвшилтэт аргууд" хурал болж байна
“Умайн лейомиомийн оношилгоо эмчилгээний дэвшилтэт аргууд" хурал болж байна. Зураг: МҮОНРТ

Эрүүл мэндийн яам, Төрөлжсөн мэргэшлийн өргөө амаржих эмнэлэг өнөөдөр "Умайн лейомиомийн оношилгоо эмчилгээний дэвшилтэт аргууд" олон улсын онол практикийн хурал зохион байгуулж байна. Умайн лейомеиом нь эмэгтэйчүүдийн дунд олонтоо тохиолддог, эмэгтэйчүүдийн эрүүл мэнд, нөхөн үржихүй, амьдралын чанарт сөрөг нөлөө үзүүлдэг өвчин юм.

Энэ өвчлөлийн дэлхий нийтээр хэрэглэж буй орчин үеийн, дэвшилтэт, эрхтэн хадгалах зорилготой хөнөөл багатай хийгддэг эмчилгээний аргуудыг Монгол Улсын эмэгтэйчүүдийн өвчний практикт нэвтрүүлэх чиглэлээр олон ажил хийгдэж байна. Хуралд дотоодын судлаач эмч нараас гадна гадны эмч нар туршлагаа хуваалцаж байгаа юм.

Хуваалцах