Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Чөлөөт цаг

Өмнөд Африктай харилцан ашигтай хамтран ажиллана

Тус нүүрсний уурхай нь Монгол Улсын дотоодын нүүрсний хэрэглээний 28.3, эрчим хүчний хэрэглээний 70.0 хувийг дангаараа үйлдвэрлэж байгаа “ДЦС-4” ТӨХК-ийн нүүрсний хэрэглээний 50.0 хувийг хангаж байгаа дотоодын нүүрсний хоёр дахь том нийлүүлэгч бөгөөд 2014 онд төслийнхөө хүчин чадалд хүргэн хоёр сая

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өмнөд Африктай харилцан ашигтай хамтран ажиллана
Өмнөд Африктай харилцан ашигтай хамтран ажиллана. Зураг: МҮОНРТ

Дэлхийд байгаль орчинд ээлтэй, нүүрсний нөөцөө дотооддоо ашиглах, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн болгож, шингэрүүлсэн хийн түлш үйлдвэрлэж чадсан ихээхэн туршлагатай орон болох Өмнөд Африкийн бүгд найрамдах улсын Уул уурхайн дэд сайд ноён Godfrey Oliphant нь тус улсын уул уурхайн яамны 13 хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөгчдийн хамт энэ сарын 20-ны өдөр “Шивээ-Овоо”-гийн нүүрсний уурхайн үйл ажиллагаа, үйлдвэрлэлийн хүчин чадал, хэтийн зорилттой танилцлаа.

Тус нүүрсний уурхай нь Монгол Улсын дотоодын нүүрсний хэрэглээний 28.3, эрчим хүчний хэрэглээний 70.0 хувийг дангаараа үйлдвэрлэж байгаа “ДЦС-4” ТӨХК-ийн нүүрсний хэрэглээний 50.0 хувийг хангаж байгаа дотоодын нүүрсний хоёр дахь том нийлүүлэгч бөгөөд 2014 онд төслийнхөө хүчин чадалд хүргэн хоёр сая тонн нүүрс олборлон борлуулах зорилт тавин ажиллаж байна.

ӨАБНУ-ын Уул уурхайн дэд сайд Godfrey Oliphant өөрийн оронд амжилттай хэрэгжиж буй дэвшилтэт техник, технологийг хэрхэн нэвтрүүлэх боломж, хамтын ажиллагааны талаар “Шивээ-Овоо” ХК-ийн гүйцэтгэх захирал О.Отгонбаатартай харилцан санал солилцож, энэхүү айлчлалын үр дүнд харилцан ашигтай хамтын ажиллагааны эхлэл байх болно гэдгийг онцлон тэмдэглэлээ.

Хуваалцах