Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Өмнөговь аймаг гурван сая дахь иргэнд хоёр өрөө байр өгнө

Бид гурван сая дахь иргэндээ хоёр өрөө байр өгөхөөр ярилцаж байна. Саяхан холбогдох албаны хүмүүстээ очиж хүндэтгэл үзүүлэх үүрэг өгсөн.

О.
О.Шинэтуяа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өмнөговь аймаг гурван сая дахь иргэнд хоёр өрөө байр өгнө
Өмнөговь аймаг гурван сая дахь иргэнд хоёр өрөө байр өгнө. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын гурван сая дахь иргэн Өмнөговь аймгийн Даланзадгад хотод мэндэлсэн. Үүнтэй холбогдуулан аймгийн Засаг дарга Б.Бадраатай холбогдлоо. Тэрбээр “Би аймгаас хол томилолтоор явж байна. Дөнгөж саяхан орлогч дарга маань залгаж энэ билэгтэй сайхан мэдээг дуулгалаа. Бид гурван сая дахь иргэндээ хоёр өрөө байр өгөхөөр ярилцаж байна. Саяхан холбогдох албаны хүмүүстээ очиж хүндэтгэл үзүүлэх үүрэг өгсөн. Одоо гэрт нь очиж яваа байх. Би тун удахгүй Монгол Улсын гурван сая дахь иргэндээ хүндэтгэл үзүүлнэ. Одоогоор энэ хүүхэдтэй хамт төрсөн чацуутнуудын талаар мэдээлэл ирээгүй байна” гэлээ.

Хуваалцах