Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Өмнөговь аймаг сэтгэл зүйн зөвлөгөө өгөх төвтэй боллоо

Өмнөговь аймгийн Засаг даргын үйл ажиллагааны "Бид хамтдаа" хөтөлбөрт гэр бүлийн хүчирхийлэл, салалтыг бууруулах зорилгоор "Гэр бүлийн боловсрол олгох, сэтгэл зүйн зөвлөгөө өгөх" төвийг байгуулах тухай төлөвлөсөн байдаг.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өмнөговь аймаг сэтгэл зүйн зөвлөгөө өгөх төвтэй боллоо
Өмнөговь аймаг сэтгэл зүйн зөвлөгөө өгөх төвтэй боллоо. Зураг: МҮОНРТ

Өмнөговь аймгийн Засаг даргын үйл ажиллагааны "Бид хамтдаа" хөтөлбөрт гэр бүлийн хүчирхийлэл, салалтыг бууруулах зорилгоор "Гэр бүлийн боловсрол олгох, сэтгэл зүйн зөвлөгөө өгөх" төвийг байгуулах тухай төлөвлөсөн байдаг.

Энэ зорилтын хүрээнд өнөөдөр Өмнөговь аймгийн төв Даланзадгад сумын долоодугаар баг, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газарт тус бүр "Гэр бүлд сэтгэл зүйн зөвлөгөө өгөх төв"-ийг байгуулж, үйл ажиллагааг нь эхлүүллээ.

Өмнөговь аймгийн ЗДТГ, ГБХЗХГ, "Сэтгэлийн өнгө" гэр бүл, сэтгэл судлалын төв хамтран энэ төвийг байгуулсан ба мэргэжлийн сэтгэл зүйн зөвлөгөөг иргэдэд үнэ төлбөргүй өгөх юм байна.

Хуваалцах