Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Өмнөговь аймагт H1N1 вирусын халдвараар нэг хүн нас баржээ

Томуу, томуу төст өвчлөл газар авч байна. Өмнөговь аймгийн БОЭТ-д хэвтэн эмчлүүлж байсан нэг хүн нас баржээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өмнөговь аймагт H1N1 вирусын халдвараар нэг хүн нас баржээ
Өмнөговь аймагт H1N1 вирусын халдвараар нэг хүн нас баржээ. Зураг: МҮОНРТ

Томуу, томуу төст өвчлөл газар авч байна. Өмнөговь аймгийн БОЭТ-д хэвтэн эмчлүүлж байсан нэг хүн нас баржээ. Мөн хүүхдийн тасагт хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдүүдийн хоёр нь маш хүнд, долоон хүүхэд хүнд байгаа бөгөөд өвчлөл даамжирч хатгалгаа, менингит, H1N1 вирусын халдвар авч байна.

Хэвтэн эмчлүүлэгчдээс ХӨСҮТ-д 18 сорьц шинжилгээнд явуулснаас 10 хүний сорьц шинжилгээгээр томуугийн H1N1 вирус илэрсэн нь аймгийн хэмжээнд олон нийтийн арга хэмжээг зохион байгуулахыг хориглосон шийдвэрийг Онцгой комиссын хурлаас гаргалаа.

Иргэдийн дундах тархалт өндөр байгаа учраас дараах асуудалд зайлшгүй анхаарах шаардлагатай байна.

• Амны хаалт /маск/ хэрэглэж хэвших
• Халуурсан, томуугийн шинж тэмдэг илэрсэн тохиолдолд яаралтай эмнэлэгт хандах
• Халуун аарц, буцалгаа, амин дэмээр баялаг хоол хүнс хэрэглэх
• Олон нийтийн газруудаар явахгүй байх
• Ажлын байрны болон гэрийн агааржуулалт, халдваргүйжүүлэлтэд онцгой анхаарах
Ариутгалын бодис хэрэглэх зэрэгт анхаарч томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэхийг Өмнөговь аймгийн Онцгой комиссоос анхааруулж байна.

Хуваалцах