Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Өмнөговь аймагт орон сууцны үнэ нийслэлийнхээс 400-500 мянган төгрөгөөр хямд байна

Аймаг орон нутгийг орон сууцжуулах ажлыг Өмнөговь аймагт 2009 онд эхэлсэн. Өнөөдөр 2400 орчим айлын орон сууцыг барих ажил эд өрнөж байгааг аймгийн удирдлагууд хэлж байна

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өмнөговь аймагт орон сууцны үнэ нийслэлийнхээс 400-500 мянган төгрөгөөр хямд байна
Өмнөговь аймагт орон сууцны үнэ нийслэлийнхээс 400-500 мянган төгрөгөөр хямд байна. Зураг: МҮОНРТ

Аймаг орон нутгийг орон сууцжуулах ажлыг Өмнөговь аймагт 2009 онд эхэлсэн. Өнөөдөр 2400 орчим айлын орон сууцыг барих ажил эд өрнөж байгааг аймгийн удирдлагууд хэлж байна.

Өмнөговь аймагт баригдсан орон сууцны үнэ Улаанбаатар хотынхоос 400-500 мянган төгрөгөөр хямд байна. Аймгийн удирдлагууд эхлээд шинэ суурьшлын бүсийг бий болгож дэд бүтцийн төслүүдийг хэрэгжүүлэхдээ зам, тээврийн болон инженерийн шугам сүлжээ барьж байгуулснаар орон сууцны үнийг ийнхүү хямдруулжээ. Жишээ нь, халуун, хүйтэн устай холбогдсон 4-5 өрөө амины тохилог орон сууц хотод 200 орчим сая төгрөгөөр үнэлэгддэг бол хөдөө орон нутагт хоёр дахин хямд үнээр худалдаж авах боломж байгааг аймгийн иргэд хэлж байлаа.

Өнөөдрийн байдлаар Өмнөговь аймагт амьдарч байгаа нийт иргэдийн 80 орчим хувьд гэр хороололд амьдарч байгаа гэсэн судалгаа байна. Харин 2021 он гэхэд нийт өрхийн 70 орчим хувь орон сууцанд орсон байна. Тэдний 2 орчим хувь нь тохилог амины орон сууцанд амьдарна гэсэн урьдчилсан төлөвлөгөө гаргажээ. Үүнд улсын төсвөөс 21 тэрбум гаруй төгрөгийг зарцуулсан байна. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг "Монголын мэдээ" сувгийн мэдээллийн хөтөлбөрөөс үзээрэй.

Хуваалцах