Өмнөговь аймагт “Шүд угаалтын аварга шалгаруулах тэмцээн” болно
Тэмцээнийг анх удаа орон нутагт буюу Өмнөговь аймагт зохион байгуулахаар эрүүл мэндийн байгууллагуудтай хамтран бэлтгэл ажлыг хангажээ.
Мэдээллийн алба

“Нутгийн хишиг” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж буй “Эрүүл шүд” дэд хөтөлбөрийн хүрээнд ерөнхий боловсролын хүүхдүүдийн дунд шүдээ тогтмол, зөв угаахын ач холбогдлыг сурталчлах, хэвшүүлэх зорилгоор "Шүд угаалтын аварга шалгаруулах тэмцээн"-ийг зохион байгуулах гэж байна.
Тэмцээнийг анх удаа орон нутагт буюу Өмнөговь аймагт зохион байгуулахаар эрүүл мэндийн байгууллагууд хамтран бэлтгэл ажлыг хангалаа гэж Өмнөговь аймгийн ЗДТГ-аас мэдээллээ.




















