Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Өмнөговь аймагт өчигдөр “Мод тарих өдөрлөг” боллоо

Даланзадгад сумын үдэлт, угталтын талбайд төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэд 300 гаруй мод, суулгацыг тарьжээ.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өмнөговь аймагт өчигдөр “Мод тарих өдөрлөг” боллоо
Өмнөговь аймагт өчигдөр “Мод тарих өдөрлөг” боллоо. Зураг: МҮОНРТ

Өмнөговь аймагт 5 дугаар сарын 8-ны өдрийг орон нутаг даяараа “Мод тарих өдөрлөг” болгон зарлаж, Даланзадгад сумын үдэлт, угталтын талбайд төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэд 300 гаруй мод, суулгацыг тарьжээ. Түүнчлэн энэ өдөрлөгт Зэвсэгт хүчний 167 дугаар ангийн бие бүрэлдэхүүн хамрагдсан байна.

Тус ангийнхан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд байгаль орчны нөхөн сэргээлт хийх, Зэвсэгт хүчний анги байгууллагын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, сэргээн сайжруулах, ойжуулах, цэцэрлэгжүүлэх, ойн зурвас байгуулах, бие бүрэлдэхүүнийг экологийн эрүүл орчинд ажиллах, амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор төлөвлөгөө гарган ажиллаж байгаа аж. Энэ хүрээнд ангийн байнгын байрлалыг үе шаттайгаар ногоон хотхон болгох болон шинэ төмөр зам дагуух ойжуулах ажилд тэргүүлэх үүрэгтэйгээр оролцох аж.

Сонирхуулахад, Монгол Улсын Засгийн газраас энэ сарын 8-ны өдрийг “Үндэсний хүмүүнлэгийн өдөр” болгон зарласантай холбогдуулан Өмнөговь аймгийн Улаан Загалмайн хорооноос зохион байгуулсан өдөрлөгт Зэвсэгт хүчний 167 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагчид мөн оролцжээ.

Хуваалцах