Өмнөговь аймагт өвлийн хүлэмж барьж байна
Өмнөговь аймаг БНСУ-ын Тамян аймагтай газар тариалангийн салбарт хамтран ажиллаж байна.
Мэдээллийн алба

Өмнөговь аймаг БНСУ-ын Тамян аймагтай газар тариалангийн салбарт хамтран ажиллаж байна. Энэ хүрээнд тус бүртээ 300 мкв таван ширхэг зуны хүлэмжийг барьж солонгос сортын гүзээлгэнэ болон хүнсний ногоог тариалсан.
Мөн газар тариалан эрхлэгчдийн төлөөлөл 10 гаруй тариачныг БНСУ-д туршлага солилцох сургалтад хамруулсан билээ. Тэгвэл энэ удаа тус бүртээ 600 мкв хоёр ширхэг өвлийн хүлэмжийг барьж байна.
Өвлийн хүлэмжийг "ЦМЗ" ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд 45 хоногийн хугацаанд дуусгаж хүлээлгэн өгөх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Хүлэмж ашиглалтад орсноор жилийн дөрвөн улиралд хүнсний ногоогоо тариалах боломж бүрдэх юм.


















