Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Өмнөговь аймгийн 5 багш Филиппин улсад сурахаар боллоо

Өмнөговь аймгийн Засаг даргын "Бид хамтдаа" хөтөлбөрийн хүрээнд "Зөгийн үүр" дэд хөтөлбөрийг 2 дахь жилдээ амжилттай хэрэгжүүлж төрийн албан хаагчдыг гадаад улсад урт болон богино хугацааны сургалтад хамруулж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өмнөговь аймгийн 5 багш Филиппин улсад сурахаар боллоо
Өмнөговь аймгийн 5 багш Филиппин улсад сурахаар боллоо. Зураг: МҮОНРТ

Өмнөговь аймгийн Засаг даргын "Бид хамтдаа" хөтөлбөрийн хүрээнд "Зөгийн үүр" дэд хөтөлбөрийг 2 дахь жилдээ амжилттай хэрэгжүүлж төрийн албан хаагчдыг гадаад улсад урт болон богино хугацааны сургалтад хамруулж байна.

2017 онд нийт 240 хүнийг хамруулж туршлага судлуулсан бол өнөөдөр англи хэлний 5 багшийг Филиппин улс руу 100 хувийн тэтгэлгээр сургахаар болж гэрээ байгууллаа.

Өмнөговь аймгийн хэмжээнд англи хэлний 43 багш ажиллаж байгаа бөгөөд энэ хөтөлбөр хэрэгжих хугацаанд бүгдийг нь гадаадад туршлага судлуулж сургана гэдгээ аймгийн Засаг дарга Н.Наранбаатар онцоллоо. Энэ удаад сумдын ЕБС-ийн англи хэлний багш нар хамрагдаж буйгаараа онцлогтой аж.

Хуваалцах