Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Өмнөговь аймгийн 5 суманд улсын нөөцийн өвс тэжээлийг олголоо

Өмнөговь аймагт өвөлжилт хүндрэх төлөвтэй байна. Нийт нутгийн 65 хувь нь өвөлжилт тааруу байгаа бөгөөд улсын нөөцөөс 250 тонн өвс, тэжээлийг Өмнөговь аймгийн баруун бүсийн сумд руу хүргэхээр цуваа хөдөлжээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өмнөговь аймгийн 5 суманд улсын нөөцийн өвс тэжээлийг олголоо
Өмнөговь аймгийн 5 суманд улсын нөөцийн өвс тэжээлийг олголоо. Зураг: МҮОНРТ

Өмнөговь аймагт өвөлжилт хүндрэх төлөвтэй байна. Нийт нутгийн 65 хувь нь өвөлжилт тааруу байгаа бөгөөд улсын нөөцөөс 250 тонн өвс, тэжээлийг Өмнөговь аймгийн баруун бүсийн сумд руу хүргэхээр цуваа хөдөлжээ.

Өмнөговь аймгийн 15 сумын нутаг дэвсгэрт 5819 малчин өрхөд 2,6 сая толгой мал сүрэг өвөлжиж байна. Одоогоор нийт нутгаар цасан бүрхүүлтэй, өвөлжилт хүнд болон хүндэрч болзошгүй 33 баг байна. Дундговь, Дорноговь, Өвөрхангай аймгийн нутаг дэвсгэрт 46 өрхийн 31,5 мянган толгой мал оторлон өвөлжиж байна. МУ-ын Онцгой комиссын нарийн бичгийн дарга М.Энх-Амараар ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр Өмнөговь аймагт ажиллаж байна. Өвөлжилтийн байдалтай танилцсан бөгөөд Өмнөговь аймгийн нийт нутаг дэвсгэрийн 15 хувь нь өвстэй, 20 хувь нь дунд зэрэг, 65 хувь нь тааруу байна. Тиймээс улсын нөөцөөс 150 тонн өвсийг үнэ төлбөргүй, 100 тонн тэжээлийг 50 хувь хөнгөлж өвөлжилт хүндэрсэн Ноён, Баяндалай, Сэврэй, Булган, Гурвантэс сумдад тараахаар тээврийн цувааг хөдөлгөлөө.

Мөн энэ үеэр аймгийн Онцгой комисс өргөтгөсөн хурал хийж, МУ-ын Онцгой комиссын ажлын хэсэгт хэд хэдэн асуудлыг танилцуулж шийдвэрлүүлэв. Тухайлбал, Онцгой байдлын газарт шуурхай албаны фургон авто машин, ХХААГ-т мал эмнэлгийн тусгай зориулалтын ариутгалын ДУК автомашиныг шийдэж, улсын нөөцөөс дахин Өмнөговь руу өвс, тэжээл олгох асуудлыг судлахаар боллоо.

Хуваалцах