Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Өмнөговь аймгийн эмч ажилчдыг дадлагажуулжээ

Улаанбаатар хотоос зөвлөх эмч нарыг урилгаар ирүүлж, сумдын эрүүл мэндийн төвийн эрхлэгч, Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн эмч нарыг таван өдрийн ажлын байран дахь сургалтад хамруулжээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өмнөговь аймгийн эмч ажилчдыг дадлагажуулжээ
Өмнөговь аймгийн эмч ажилчдыг дадлагажуулжээ. Зураг: МҮОНРТ

Өмнөговь 2018 оныг "Эрүүл мэндийг дэмжих жил" болгон зарласан. Тиймээс иргэдэд хүрэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний цар хүрээ, чанар хүртээмжийг сайжруулах зорилгоор эмч ажилчдынхаа ур чадварт онцгой анхаарч буй юм байна.

Улаанбаатар хотоос зөвлөх эмч нарыг урилгаар ирүүлж, сумдын эрүүл мэндийн төвийн эрхлэгч, Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн эмч нарыг таван өдрийн ажлын байран дахь сургалтад хамруулжээ. Мэс засал, эмэгтэйчүүд зэрэг нэн тэргүүнд тулгамддаг асуудлаар онол сургалтыг хийхийн зэрэгцээ яаралтай, хүнд хагалгаануудыг хийж Өмнөговь аймгийн эмч ажилчдыг дадлагажуулж, чадваржуулсан байна.

Хуваалцах