Өмнөговь аймгийн “Эрдмийн гэгээ” сургууль спортын шинэ заалтай боллоо
Өмнөговь аймгийн Улсын тэргүүний “Эрдмийн гэгээ” сургууль спортын шинэ заалаа хүлээн авчээ.
Мэдээллийн алба

Өмнөговь аймгийн Улсын тэргүүний “Эрдмийн гэгээ” сургууль спортын шинэ заалаа хүлээн авчээ. Урлаг, спортын ганц заалтай байсан нь сурагчдыг биеийн тамираар хичээллэхэд бэрхшээлтэй байсан аж. Орчин үеийн шийдэл бүхий стандартыг сайтар хангасан тус заалыг Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын захиалгаар “Оюу толгой” ХХК-ийн “Говийн оюу хөгжлийг дэмжих сангийн” 796 сая төгрөгийн санхүүжилтээр “Говийн өгөөж” ХХК барьж байгуулжээ. Барилгын ажил наймдугаар сард эхэлсэн ба гэрээнд заасан хугацааны дагуу гүйцэтгэж, хүлээлгэн өгсөн байна.



















