Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Өмнөговь аймгийн хэмжээнд 890 сурагч элсэлтийн ерөнхий шалгалт өгөхөөр бэлтгэж байна

2017 онд ЭЕШ-ийн нийт дүнгээр улсдаа 4 дүгээр байрт жагссан амжилтаа ахиулахаар аймгийн удирдлагууд бодлогоор дэмжиж тодорхой төсөв санхүүгээр дэмжиж байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өмнөговь аймгийн хэмжээнд 890 сурагч элсэлтийн ерөнхий шалгалт өгөхөөр бэлтгэж байна
Өмнөговь аймгийн хэмжээнд 890 сурагч элсэлтийн ерөнхий шалгалт өгөхөөр бэлтгэж байна. Зураг: МҮОНРТ

Өмнөговь аймгийн хэмжээнд энэ жил 890 сурагч элсэлтийн ерөнхий шалгалт өгөхөөр бэлтгэж байна. 2017 онд ЭЕШ-ийн нийт дүнгээр улсдаа 4 дүгээр байрт жагссан амжилтаа ахиулахаар аймгийн удирдлагууд бодлогоор дэмжиж тодорхой төсөв санхүүгээр дэмжиж байна.

2017 оны Элсэлтийн ерөнхий шалгалтын нэгдсэн дүнгээр Өмнөговь аймаг улсдаа 4 дүгээр байрт жагссан бол 2018 онд уг амжилтаа ахиулахаар 3 дугаар сараас эхлэн давтлага, сургалтуудыг зохион байгуулж байна. Энэ хичээлийн жилд 957 сурагч 12 дугаар анги төгсөх бол үүнээс 890 сурагч ЭЕШ өгөх юм байна. Элсэлтийн ерөнхий шалгалтад 30 багш төрөл мэргэжлийн хичээлээр сурагчдаа бэлтгэж байна. Аймаг, улсдаа амжилт үзүүлсэн шилдэг туршлагатай багш нараар давтлагыг хийлгэж буйгаараа илүү үр дүнтэй болж байна. Мөн сурагчдад нэн хэрэгцээтэй ном, сурах бичиг, хичээлийн хэрэглэгдэхүүнийг аймаг орон нутгаас шийдэж өгч ЭЕШ-д бэлтгэж буй сурагчдаа бодлогоор дэмжиж байна. ЭЕШ-д хамгийн өндөр оноо авсан сурагчдад аймаг орон нутгаас мөнгөн урамшуулал олгохын зэрэгцээ тэтгэлэгт хөтөлбөрт хамруулна.

Энэ жилийн хувьд боловсролын салбарт чиглэсэн тусгай хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байгаа нь элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэх, шалгалтаа сайн өгөхөд сайнаар нөлөөлж байна. Тухайлбал англи хэлтэй Өмнөговь, оюуны хурд хөтөлбөрүүд хэрэгжсэнээр багш сурагчдын амжилт ахиж байгаагийн зэрэгцээ англи хэл, математикийн хичээлээр хамгийн олон 640 хүүхэд элсэлтийн ерөнхий шалгалт өгөхөөр бэлтгэж байна.

Сэтгүүлч: А.Үүрийнтуяа

Хуваалцах