Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Өмнөговь аймгийн Мандал овоо суманд 10 ортой эмнэлэг барих ажлыг эхлүүллээ

Өмнөговь аймгийн Мандал-Овоо сум 1600 гаруй хүн амтай. Сумын эрүүл мэндийн төвийн барилга 1979 онд ашиглалтад орж, түүнээс хойш 1 удаа засварт орсон байдаг.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өмнөговь аймгийн Мандал овоо суманд 10 ортой эмнэлэг барих ажлыг эхлүүллээ
Өмнөговь аймгийн Мандал овоо суманд 10 ортой эмнэлэг барих ажлыг эхлүүллээ. Зураг: МҮОНРТ

Өмнөговь аймагт бүтээн байгуулалтын жилийн хүрээнд Мандал овоо суманд 10 ортой эмнэлэг барих ажлыг эхлүүллээ.

Өмнөговь аймгийн Мандал-Овоо сум 1600 гаруй хүн амтай. Сумын эрүүл мэндийн төвийн барилга 1979 онд ашиглалтад орж, түүнээс хойш 1 удаа засварт орсон байдаг. 2017 оны 2 дугаар сард МХГ-ын дүгнэлтээр үйл ажиллагаа явуулах боломжгүй гэж дүгнэгдсэн. Тиймээс бүтээн байгуулалтын жилд Говийн оюу хөгжлийг дэмжих сангийн 21 тэрбум гаруй төгрөгийн төсвөөр 10 ортой, гражмоорог бүхий 2 давхар эмнэлгийг барих ажлыг 7 сарын 25-ны өдөр эхлүүллээ.

2018 он Өмнөговьчуудын хувьд бүтээн байгуулалтын жил, Эрүүл мэндийг дэмжих жил бөгөөд аймгийнхаа бүх сумыг түүнчлэн салбар бүрийг хамарсан далайцтай ажлуудыг хийж байна. Мандал-Овоо суманд баригдаж буй 2 давхар 10 ортой шинэ эмнэлгийг 12 сард ашиглалтад оруулах юм. Ингэснээр Өмнөговь аймгийн Баян овоо, Мандал овоо сумд 10 ортой хоёр давхар, гражмоорог бүхий эмнэлэгтэй болж байгаа юм.

Хуваалцах